MMC

movies music clip or монгол мэдээ сонин...

Сүхбаатарын мэндэлсний 116 жилийн ой өчигдөр боллоо...

2009-02-03 14:10
1893 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр Цагаан дээлт Дамдины гэрт нэгэн хөвүүн мэндэлсэн нь ирээдүйн монгол улсын тусгаар тогтнолыг аварч гарах зоригт жанжин байлаа. Түүний алдар цуу гавьяаг мөнхлөн үлдээсний гэрч болгож монгол улсын нийслэлийн гол талбайг Сүхбаатар хэмээн нэрийдсэн бөгөөд цаашлаад сүхбаатарын хөшөө, сүхбаатар онгоц гээд 20 гаруй түүх дурсгалын газрууд бий. Жил бүр Сүх жанжны төрсөн энэ өдөр монгол улсын төр засгийн удирдлагууд, монголын ард түмэн сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Сүхбаатар 12 настайдаа бичиг үсэгт сурч 1912 онд цэргийн албанд элсэн, пулемёт сумангийн захирагчаар ажилласаар 17 онд эх орныхоо төлөөх дайнд оролцож ардын хувьсгалын удирдагчаар ажиллаж хувьсгалт ялалтанд онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.
Сүхбаатарын тухай, түүний цэргүүдээ хэрхэн удирдаж хувьсгалын эгзэгтэй мөчид ямар арга тактикаар ажиллаж байсан түүхэн киног анх 1942 онд бүтээжээ. Сонирхолтой нь хамгийн анхны киноны Сүхбаатарын дүрд кино найруулагчаар нь ажилласан Лев Свердлин тогложээ. Дараа нь Ардын жүжигчин Цэгмид Эрдэнэт соёлын эзэн эрэлхэг жанжин сүхбаатар, төрийн шагналт жүжигчин Төмөрбаатар ардын элч кинонд сүхбаатарын дүрийг чадварлагаар бүтээсэн байдаг. Харин үзэгчдийн сэтгэлд ихээр хүрч сүхбаатар жанжинтай дүр байдал хамгийн ойр болсон нь Өглөө кинонд улсын гавьяат жүжигчин Дашнамжилыг гэж кино , түүх судлаачид тэмдэглэдэг юм.
Сүхбаатар цэл залуу 30 насандаа өөд болсон. Түүний үхлийн шалтгааныг түүхчид хэд хэдэн янзаар тайлбарладаг. Гэнэтийн, өвчнөөр, хүнд хорлогдсон гэх мэтээр түүний үхлийг тайлбарласан байдаг ихэнхи нь хатгалгаа тусч тэр нь хүндэрснээс нас барсан гэдэг дээр санал нийлдэг байна. Сүх жанжин маш ачаалалтай ажиллаж, шөнө бүр цэргүүдээ эргэж явдаг байснаас ханиад хүрч, ийнхүү хатгай авсан байна. Гэсэн ч амьдралынхаа сүүлийн өдрийг хүртэл улс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө санаа зовниж, ирээдүйн монголын төлөө амьдарсаар иржээ

Ямартай ч цаг үеийнхээ төлөө хийх зүйлээ хийсэн түүний төрсөн өдөрт зориулан бичлээ.
Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : MMC | Уншсан (140) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. mc_33 :
    2009-12-09 11:43

    naizaa ol hairaa ol www.tagtaa.com

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.