MMC

movies music clip or монгол мэдээ сонин...

Монголын 9 н гайхамшигт нэр дэвшигч №01

2009-02-13 14:20
Монголын 9 гайхамшигт нэр дэвшсэн 20 бүтээл болон байгалийн үзэсгэлэнт газрууд байгаа. Эдгээрээс үзэгчид сонгон эх орныхоо 9 гайхамшгийг тодруулж эхэллээ. Өнөөдөрөөс эхлээд  та бүхэндээ  нэр дэвшиж байгаа саналуудыг цувралаар нь танилцуулах болно. Нэр дэвшигч байгалийн үзэсгэлэнт газрууд, тэр дундаа "монголын 9 гайхамшигт" нэр дэвшсэн нууруудыг танилцуулья. Эдгээрт Хөвсгөл нуур, Тэрхийн цагаан нуур, Увс нуур Их нууруудын хотгор багтаж байгаа билээ.
 
Увс нуур, Хөвсгөл нуур нь монголын Алтай Соёны бүсэд багтдаг нуурууд билээ. Алтай соёны бусүүд нь юнескогийн хамгаалалтанд авах 200 газарт багтдаг ажээ. Увс нуур нь манай орны хамгийн том нуур бөгөөд олон сая жилийн өмнөх тэнгисийн үлдэгдэл гэж үздэг юм. Увс нуурын орчим их нууруудын хотгорт байгалийн бүх бүслүүр байдаг. увс нуур нь гадагшаа урсгалгүй бөгөөд том жижиг 38 гол цутгадаг юм.
 
Хөсвгөл нуур Төв азийн хамгийн гүнзгийн нуур. Мөн дэлхийд 2-рт ордог цэнгэг устай нуур бөгөөд усны эзлэхүүн нь 381 куб метр. 2 жилийн өмнө Голландын тэшүүрчид ирж Хөвсгөл нууранд тэшүүрийн наадам хийсэн. Тэшүүрчид нуурын мөсийг маш зөөлөн гэж дүгнэсэн бөгөөд олон улсын тэшүүрийн тэмцээн зохион байгуулахад нэн тохиромжтой ажээ.
Тэрхийн цагаан нуур нь цэнгэг устай нууруудын нэг. Архангай аймгийн Тариат суманд байдаг бөгөөд Нуурын зүүн талд Хорго уул байдаг.

Хоргын тогоо буюу хорго уул нь одоогоос 8-9 мянган жилийн өмнө сөнөсөн галт уул юм. Уулын тогооны амсар 400 метр бол гүн нь 70-80 метр. Хоргын тогоонд зөвхөн баруун талаасаа орж гарч болдог ажээ.
...Удахгүй дараагийн нэр дэвшигч....

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : MMC | Уншсан (447) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. mc_33 :
    2009-12-09 11:38

    naizaa ol hairaa ol www.tagtaa.com

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.