Mонголын 9 гайхамшиг....
2009-02-11 16:35
Монголын 7 гайхамшигийг тодруулахад ард түмэн санал өгөх л үлдээдд байна. Манай улсын өнцөг булан бүрээс олон бүтээлүүд, саналууд ирсэнээс эцсийн шалгаруулалтад 20 гайхамшигийг үлдээгээд байна. Монголын Улсын ерөнхийлөгч энэхүү ажлыг ивээлдээ авсан бөгөөд монголчуудыг билэгдлийг үндэслэн 7 биш 9 гайхамшигийг тодруулахаар болжээ. манай улс 9 гайхамшигаа тодруулсанаар гадаадад эх орноо сурталчилах аялал жуулчлалын чухал бүтээгдэхүүнтэй болж байгаа юм байна.

Монголын 9 гайхамшигийн шалгаруулалтад байгалийн үзэсгэлэнт газрууд болон хүний гараар бүтээгдсэн түүх соёлын дурсгалт газрууд гэсэн 2 үндсэн хэсэгт саналуудыг тодорхойлоод байгаа. Эдгээр саналуудыг аймаг орон нутгаас ирүүлсэн бөгөөд 110 саналаас 40-г шигшин улмаар 11 хүний бүрэлдэхүүнтэй комисс эцсийн шатанд 20 саналыг үлдээжээ. Аист Монголия, Боловсрол, НТВ, 25-р суваг ТВ мэдээллийн спонсороор ажиллаж байгаа юм байна.
Аялал жуулчлалын салбарт хөдөөгийн малчин иргэдээс эхлээд нийтийн хоол, зочид буудал, тээвэр, урлаг соёлын байгууллага гээд хэн хүний оролцоо байдаг. Тиймээс Монголын 9 гайхамшигийг сар шинийн баярын дараа энэ сарын 28-29 нд хөвсгөл аймагт болох Мөсний баярын үеэр тодруулж ерөнхийлөгч батламж гардуулах ажээ.

Улс болгон өөрийн гэсэн бахархалтай байдаг. Эх орныхоо 9 гайхамшигийг тодруулсанаар бид гадаадад Монгол улсаа сурталчилж, аялал жуулчлалын салбартаа хувь нэмэр оруулаад зогсохгүй үндэсний өв соёлоо сурталчилж байгаа нэг хэлбэр хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Монголын 9 гайхамшигт шигшигдсэн 20 саналаас 11 нь байгалийн үзэсгэлэнт газрууд багтжээ. Эдгээрт Бурхан халдун уул, Хөвсгөл нуур, Хоргийн тэрхийн цагаан нуур байгалийн түүхийн музейд хадгалагдаж байгаа Тарбозаврын бүтэн араг яс багтсан бол хүний гараар бүтсэн түүх соёлын дурсгалуудад Анхдугаар богд Жавзундамбын шилдэг уран бүтээлүүд, Мэгжид Жанрайсиг бурхан, цэнхэрийн агуй дахь хадны сүг зураг, 13-р зуун цогцолборын алтан ташуур зэрэг бүтээлүүд тус тус багтжээ.

Сэтгэгдэл
mc_33 :
naizaa ol hairaa ol www.tagtaa.com
Сэтгэгдэл бичих