Цагаан сараар хэдий хэр мөнгө зарцуулах болоо....
2009-02-03 19:53
Монголын үндэсний уламжлалт баяр цагаан сар болоход 20 гаруй хоног үлдлээ. Энэ хугацаанд иргэд бууз баншаа боож, ууцаа чанаж хүнсний хэрэглээний бүтээгдэхүүнээ цуглуулна. Нэг өрх айл хэдий хэр мөнгөөр шинэлэх талаар сонирхон хүчит шонхор захаар орлоо.
Сар шинийн баяр ойртох тусам сар шиний гол хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг бичигдээгүй гэмээр хууль монголд үйлчилсээр байна. бууз болон хэрэгцээнийхээ махыг авахаар зах дээр очвол Үхрийн цул мах 2800, ястай мах 2600 төгрөгөөр кг нь зарагдаж байна. Хонины мах цул нь 2400 ястай нь 2200 төгрөгийн дундаж ханштай байлаа. Буузаа тэмээ ямааны махыг хольж хийх сонирхолтой хүмүүс нэлээд байгаа бололтой. Лангуун дээр өмнө нь төдийлөн харагддаггүй байсан тэмээ ямааны цул махууд 1900 төгрөгийн дундаж ханштайгаар ихэнхи тавигджээ.
Зах дээр хамгийн эрэлттэй байгаа бүтээгдэхүүн бол сүү цагаан идээ байна. Хөлдөөсөн сүү архангай хэнтий гээд аймгуудынхаа хоол ойроос хамаараад үнэ нь янз янз харагдлаа. Хөлдөөсөн сүү кг нь 1200-1300 төгрөгөөр зарагдажбайгаа бол тогооны өрөм 3800-5000 төгрөг, харин сарлагийн өрөм 3500 төгрөгийн үнэ ханштай байлаа.
Жил бүр хөгшчүүлийн ширээний гол идээ бол ууц. Харин энэ жил ууцны гүйлгээ бага байгааг наймаачид хэлж байна. Гэсэн ч гол бүтээгдэхүүн болоод ч тэр үү үнэ нь нэлээд нэмэгдсэн байна. Хэдийгээр хонины нэг кг мах 2400 төгрөгөөр зарагдаж байгаа ч ууцыг наймаачид энэ хэмжээний мөнгөөр үнийг нь тогтоохгүй байгаа бололтой. Жирийн үед энэ ууцыг кг аар нь бодоод 40 гаруй мянган төгрөгөөр зардаг ч өнгө үзэмж сайтай тарган болохоор нь одоо 65 мянган төгрөгөөр зарж байна. Ерөнхийдөө ууцыг 45-130 мянган төгрөгийн хооронд борлуулж байгаатай тааралдсан юм.
Хэвийн боовны үнэ ханш жилийн жилд харьцангуй тогтвортой байдаг. 950-1800 төгрөгийн хооронд ул боовнууд худалдааны төвүүдээр зарагдаж байгаа юм. Тансаг биш юм аа гэхэд уламжлалаа бодоод энгийнээр сар шинээ тэмдэглье гэхэд дээрхи үнийн дүнгээс бодоход нэг айл 350-450 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн цуглуулахаар болж байна даа.

Сэтгэгдэл
mc_33 :
naizaa ol hairaa ol www.tagtaa.com
Хүслийнжигүүр :
Энэ бүх зардалд архи дарс, золголтын мөнгө бас нөгөө алдарт бэлэг сэлтний мөнгийг тооцоогүй байна. Хэрэв тооцвол аймаар тоо гарах нээ. хэдэн өдөр баярлах гэж жилийнхээ төсөвийг зарцуулах янзтай даа. миний өвөө эмээ нар... яалтай билээ
me :
oh man
BB :
ymar zadarsan howroo we ene mongold sard 500$ bolohnoo awdag bsan bol yaay gehwee
Сэтгэгдэл бичих